Жоб компас ХХК нь танай бизнес болон хүмүүсийг сайтар судалж, мэдснээр байгууллагын ажлын байрны онцлог хэрэгцээнд тохируулсан үйлчилгээг санал болгодог. Бид уян хатан үйлчилгээг эрхэмлэдэг ба та бидэнтэй хамтран ажиллахдаа дараахь сонголтуудааас хийх боломжтой.

· Континженси рекрүтинг – Санал болгосон ажил горилогчтой ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хийсэн тохиолдолд үйлчилгээний төлбөр төлөх
· Ритэйнд рекрүтинг – Ажлын байрны хэрэгцээ шаардлагыг тодорхойлохоос эхлэх ба гэрээний үнийн дүнгээ урьдчилан тохирно.
· Хүний нөөц ажилд авах процесийн эхнээс нь дуусах хүртэл хамтран ажиллах.

Манай мэргэшсэн, туршлагатай зөвлөхүүд танай байгууллагын хүний нөөцийн төлөвлөлтийн чухал хэсэг болон ажиллах зорилтыг тавин, харилцагч байгууллага бүрийн нарийн төвөгтэй асуудал бүрийг ойлгохыг зорин ажилладаг. Бид таны шаардлагад хамгийн сайн тохирох мэргэжил, ур чадвар, хандлага болон зорилго бүхий ажил горилогчийг тантай холбож өгснөөрөө бахархдаг.

Манай харилцагчид Монгол улсад үйл ажиллагаа явулж буй тэргүүлэх корпорациас эхлээд мэргэжлийн жижиг байгууллагууд байдаг. Бид уул уурхай, дэд бүтэц, банк, санхүү, мэдээллийн технологи, хууль болон үйлчилгээ зэрэг салбарт мэргэшин ажилладаг.

Бидэнтэй холбоо барина уу. Хамтран ажиллацгаая!

Хайх
Эрэлттэй