Жоб Компас ХХК нь 2010 онд байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хот дахь хамгийн анхны хөдөлмөр зуучлалын компаниудын нэг юм. Харилцагч компаниуддаа хамгийн шилдэг ажилтуудныг зуучилж ирсэн ололт амжилт болон манай компаниар зуучлуулсан ажил горилогчид бидэнд чанарыг эрхэмлэгч гэсэн алдарыг өгсөн билээ. Бид төрөл бүрийн ажлын байранд зуучлалын үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ олон төрлийн салбарын харилцагч компаниудтай байнгын нягт харилцаа холбоотой ажилладаг. Манай чадварлаг рекрүтерийн баг нь шилэгдмэл авъяастнууд бөгөөд бид Монголын хөдөлмөрийн зах зээлийн талаар өргөн хүрээний мэдлэгтэй.

АЛСЫН ХАРАА:

Бүтээмж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд нь шаардагдах зөв хүмүүсийг нь олж өгснөөр харилцагч байгууллагууддаа үнэ цэнэ нэмэх замаар Монголын тэргүүний шилдэг хөдөлмөр зуучлагч болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Харилцагч байгууллагуудын хэрэгцээ шаардлага болон зорилго, зорилтод нь нийцсэн шилдэг тэргүүний Хүний нөөцийн болон Хөдөлмөр зуучлалын шийдлүүдээр хангах.

ҮНЭТ ЗҮЙЛС:

Хариуцлага – Амласнаа биелүүлэх, хийж буй бүх зүйлдээ хянуур, нямбай хандах
Төгс байдал – Өмнө хийсэн бүхнээ сайжруулахын төлөө байнга хичээн ажиллах
Мэдлэг – Өөрийн зах зээл, харилцагчид болон салбарынхаа талаар чадах бүхнээ сурах
Харилцаа холбоо – Орон нутаг болон олон улсад харилцаа холбоогоо хадгалах, өргөжүүлэх

УДИРДЛАГЫН БАГ:

Дааваагийн Саран
Үүсгэн байгуулагч, Удирдах захирал, Зөвлөх
http://www.linkedin.com/in/sarandavaa
saran@jobcompass.mn
(976) 8800-3444 (Монгол, англи хэлтэй)